Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн ирсэн сургуулийн үндсэн чиглэл, стратегийн зорилт
Сургуулийн стратегийн үндсэн чиглэл
Нийгмийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурласан бодлогын зөв менежменттэй, чадамжийн төвүүдийн сайн туршлагыг нэвтрүүлсэн политехник коллеж болно.
Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилтууд
Иргэний авъяас сонирхолыг харгалзан мэргэжил эзэмшүүлэх, бүрэн дунд боловсрол олгох, боловсролын түвшин, сургалтын хүртээмж, чанарыг дээшлүүлэх.
Эрхэм зорилгыг хэрэгжүүлэх дэд чиглэлүүд
Аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, салбарын хэрэгцээг сургалтад тусгах
Үндэсний болон олон улсын чадамжийн төвүүдийн сайн туршлагыг нэвтрүүлэх
Боловсролын бодлого, удирдлагын зөв тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх
Иргэн бүрийн авъяас, сонирхолд тулгуурлан мэргэжил сонгох боломж бүрдүүлэх